Зөөврийн компьютер(Laptop) дээр ажиллаж байхдаа хэрхэн зөв байрлалаа(good posture) олж суух вэ?

Enkhbold Ganbold
3 min readJan 12, 2022

Зураг: Creative Commons Zero (CC0) license https://www.pexels.com/photo/home-office-interior-4930018/

Ихэнх хүмүүс компьютер эсвэл зөөврийн компьютер дээрээ сууж байхдаа маш их цаг зарцуулдаг. Гэхдээ удаан хугацаагаар суух нь таны нурууны эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг бөгөөд та олон суух тусам улам дорддог! :(

Миний хувьд маш олон жил энэ талаар санаачлагатай үйлдэл хийгээгүй ирсэн
Яагаад зөв байрлалтай суух чухал вэ? гэдийг саяханыг хүртэл ойлгоогүй ирсэн

Тийм учраас таны зөв байрлалыг хадгалах, нурууны өвдөлтийг багасгахын тулд хийж болох олон зүйл байдагаас товчхон мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Дэр нурууныхаа ардаа тавих арга

Хэрэв та зөөврийн компьютер эсвэл компьютер дээр ажиллахдаа тав тухтай байхын тулд тухлах эсвэл налах шаардлагатай бол нурууныхаа ард дэр тавьж үзээрэй. Энэ нь түүнийг дэмжихээс гадна таны тухлах гэж буй сандал, орны хатуу гадаргуу дээр зөөлрүүлэхэд тусална.

Pomodoro техникийн тухай болон ашиглах арга

Pomodoro техник нь 1980-аад оны сүүлээр Франческо Сириллогийн боловсруулсан цагийн менежментийн арга юм. Энэ нь таймер ашиглан ажлыг завсарлага болгон хуваах бөгөөд уламжлалт ёсоор 25 минутын урттай, богино завсарлагатайгаар тусгаарлагдсан байдаг. Нэг удаа үргэлжлэх интервал бүрийг Помодоро гэж нэрлэдэг бөгөөд энэ нь Италийн улаан лооль гэсэн үгнээс гаралтай юм

Гэхдээ үндсэн үйл явцыг нь доор жагсаалаа (ˆ-ˆ)

1. Ажиллахыг хүсч буй ажлаа сонго.

2. Помодоро таймерыг стандарт Помодоро үргэлжлэх хугацааг 25 минут болгож тохируулна.

3. Помодоро цаг хэмжигч дуугарах хүртэл даалгавраа хийж, цаасан дээр тэмдэг дараалал бүрээр тавь.

4. Сунгах, утасаар ярих, босож алхах, дасгал хийх, цэвэрлэгээ хийх гэх мэт ажилтай холбоогүй зүйл хийхэд 5 минутын богино завсарлага аваарай.

5. 4 помодорогийн дараа 20–30 минутын урт завсарлага аваарай. Энэ нь таны бодол санааг нэгтгэж, дараагийн Помодорогийн өмнөх амралт болно.

Зөөврийн компьютерын тавиур буюу (Laptop stand) ашиглах нь

Ажлын байранд тавихад нь зөөврийн компьютер дээр ажил хйихэд илүү тав тух, бүтээмжийг сайжруулдаг болон эргономик байхад танд туслана.

Цөөхөн хэдтэй жижиг өөрчлөлтүүд, хамгийн тохиромжтой ажлын байрыг бий болгоход чухал зүйлсийн нэг бол зөөврийн компьютерын тавиур ашиглах юм. Зөөврийн компьютерийн тавиур нь таныг ажиллах үед нурууны зөв байрлалыг авахад танд туслах болно.
Түүнчлэн хүзүү, мөр, нурууны дээд хэсэгт биеийн ачаалал багасна.

Reference:
https://www.bakkerelkhuizen.com/knowledge-center/article-prostand/
https://en.wikipedia.org/wiki/Pomodoro_Technique
https://www.verywellhealth.com/make-your-own-lumbar-roll-for-proper-posture-2696193
https://www.healthline.com/health/slouching#sit-correctly

--

--